Сурагчийн булан

Жаргалан дунд сургуулийн сурагчид нь эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл зорилготой, хариуцлагатай, сониуч, сурах хүсэл эрмэлзэлтэй, 21-р зууны манлайлагчид болон бэлтгэгдэж байна. Манай сургууль нь гадаад дотоодын томоохон сургуулиудтай хамтын ажиллагаатай ба манай төгсөгчдөөс аль хэдийнээ олонд танигдсан алдартнууд төрөн гараад байна.

Бидний бахархал

Гадаад харилцаа

Жаргалан сургуулийн төгсөгчид ЭЕШ-д өндөр оноо авч дотоодын их дээд сургуульдаа элсэн суралцахаас гадна гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиудад 50-100% тэтгэлэгтэй суралцах өргөн боломжууд бий. Тухайлбал, АНУ-ын Stratford University, Lincoln University, Тайваний Nan Hua University, Энэтхэгийн Acherya University-д хамтын гэрээгээр тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, соёлын солилцооны хөтөлбөрөөр Солонгос, Австрали, Герман, Энэтхэг, Малайз, Тайвань зэрэг улсуудад сурагч солилцоо, аялал зугаалга, зуслангийн сургалтад суралцах боломжтой.

Төгсөгчид

Төгсөгчдийн элсэн орсон сургууль

Гадаадын их дээд сургууль 30%

Суралцаж буй мэргэжил

  • Их эмч
  • Нягтлан бодогч
  • График дизайнер
  • Улс төр судлаач
  • Банк санхүүгийн мэргэжилтэн
  • Жүжигчин
  • Англи хэлний багш
  • Компьютерын судлаач
  • IT инженер
  • Сэтгэл судлаач
  • Эдийн засагч
  • Бизнесийн менежмент
  • Хүний нөөцийн менежер
  • Санхүүгийн менежер
  • Медиа судлаач

Элссэн гадаадын их сургуулиас

  • SNU
    Seoul National University
  • University of Washington
    University of Washington
  • Annamalai University
    Annamalai University
  • lsbf
    London School of Business and Finance
  • I Shou
    I Shou University

Цаашид: 2021 оноос Bridge U хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн топ 100 их сургуульд сурагчдаа элсүүлэх болно.

Хүүхэд хөгжүүлэх нэмэлт хөтөлбөр

Жаргалан дунд сургуульд хүүхдийг хичээлээс гадуур багаар ажиллах, бусдыг манлайлах, бие оюун ухааны спортоор хичээллэх, хобби сонирхлоо хөгжүүлэх боломжийг олгосон, мэргэжлийн багш нараар ахлуулсан хүүхэд хөгжүүлэх нэмэлт хөтөлбөр байдаг. 

Спортын төрлийн дугуйлан

Чиглүүлэгч багш: Б. Амарсанаа

Шатрын дугуйлангийн эзэмшүүлэх чадвар

Таны хүүхэд ухаант иргэн болж төлөвшихөд шатар тоглож сурах нь онцгой ач холбогдолтой. Иймд  шатрыг анхан ба дунд шатанд тоглож сурна.

Даам дугуйлан эзэмшүүлэх чадвар

Оюуны спорт 100-н буудалт даамыг өсвөр насны хүүхдүүдийн оюун ухаан, авьяас чадварыг хөгжүүлэхэд гол зорилго оршно. Дугуйланд хамрагдаснаар 100 буудалт даамийг энгийн нүүдэл болон чөлөөт тоглолт хийж сурах болно.

Чөлөөт бөх, үндэсний бөх эзэмшүүлэх чадвар

Чөлөөт бөх, үндэсний бөхийн спортоор дамжуулан бие бялдарын хөгжил олж авах анхан ба дунд шатны тэмцээнд орох боломжтой.

Ширээний теннис эзэмшүүлэх чадвар

Чөлөөт бөх, үндэсний бөхийн спортоор дамжуулан бие бялдарын хөгжил олж авах анхан ба дунд шатны тэмцээнд орох боломжтой.

Явган аялал төсөлт хөтөлбөр эзэмшүүлэх чадвар

Явган аяллаар аялж буй аялагч нь нэг дор үзэж, сонсч, харж, мэдэрч, үнэрлэж чаддагаараа бусад аяллын төрлүүдээс хамгийн идэвхтэйд тооцогддог. Байгалийн сайханд явганаар аялах нь биеийн тамир хийгээд зогсохгүй бясалгал болдог ч гэж үздэг. Аялагч аялж явах байх үедээ өөрийн алхаа гишгээг сайтар ажиглан харж, өөрийнхөө анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлж чаддаг. Тиймээс өдөр тутмын ажлын стресс, хотын дуу чимээ, олон цагаар компьютерийн ард суухаас түр ч болов холдож явган аялах нь хамгийн сайхан амралт болно. Явган аяллын давуу талуудаас дурдвал:

  1. Хол замд явган явж сурах
  2. Хээр хөдөө отог болж буух
  3. Газрын зураг луужин ашиглан зүг чигээ олох

Спорт өрөлт эзэмшүүлэх чадвар

Спорт өрөлт хийх үед үндсэн 70 гаруй хөдөлгөөнийг хийдэг тул хүүхэд идэвхтэй, бие бялдарын хувьд эрүүл байх үндэс болно. Түүнчлэн хоёр гарыг тэнцвэртэй ашигладаг учир хоёр тархийг идэвхжүүлэхэд онцгой нөлөөтэй. Багш нар хичээлийн үеэр сурагчдын идэвхи буурсан үед эсвэл хичээлийн завсарлагаанаар спорт өрөлтөөр сурагчдаа хичээллүүлж тархийг нь сэргээж, урам зоригийг нь нэмэгдүүлдэг. Спорт өрөлтөөр хичээллэх нь:

  • Хоёр гарыг тэнцвэртэй ашиглах чадварыг суулгах,
  • Хоёр гарыг хянаж байдаг баруун, зүүн тархийг хөгжүүлэх
  • Хөдөлгөөнд суурилсан спорт учир идэвхтэй, бие бялдарын хувьд эрүүл байх,
  • Гар, нүдний зохилдлогоог сайжруулах,
  • Олон өнгө хольж хийх нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,
  • Анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, тархийг идэвхжүүлэх,
  • Түргэн шаламгай байдал, рефлексийг бий болгох,
  • Мэдрэмжийг дээшлүүлэх,
  • Орон зайг зохицуулах,
  • Багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх,
  • Спортын зан чанарыг төлөвшүүлэх,
  • Олон нийтийн уралдаан тэмцээнд оролцож өөртөө итгэх итгэлийг бий болгох,
  • Өрсөлдөөний дарамтыг даван туулах зэрэг олон талын ач холбогдолтой спортын цоо шинэ төрөл юм.

Урлагийн дугуйлан

Чиглүүлэгч багш: Н. Баттулга

Хөгжим

Бишгүүр хөгжмийн гамм, хүүхдийн дуу болон энгийн аяз эгшгийг тоглож сурна

Найрал дуу

Олон олон шинэ дуу сурах, бусдыгаа сонсож дуулж сурах, 2 хоолойгоор дуулах.

Бүжиг

Ардын язгуур бий биелгээний талаар мэдлэг мэдээлэлтэй болох, бий биелгээнээс сурч мэдэх.

Сургуулийн жүжиг

Сурагчид өөртөө итгэх итгэлтэй болох, жүжгийн урлагт суралцах, тайзны соёлд суралцах.

Зураг (Чиглүүлэгч багш: М. Отгонжаргал)

Сэтгэн бодож, төсөөлж сурах, таталбар болон судалбар зурах, скизээ батлуулах, өнгөт зураг зурах, зургаа тайлбарлах чадваруудыг дугуйлангаар эзэмших. 

Сайн дурын хамтарсан клубууд

Чиглүүлэгч багш: М. Нямдэлгэр

Growers club

Усаа хэмнэж хогийг ялгаж хаях гэх мэт дадал эзэмшүүлэх, ангид байгаа ургамал ногоог арчлах.

Savers club

Хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, дахин боловсруулах, бууруулах.

Helpers club

Усаа хэмннэх, хогийг ялгаж хаях гэх мэт дадал эзэмшүүлэх, бусдадаа туслах хандлагыг төлөвшүүлэх, сурагчид бие даан цэцэг үржлүүлэн суулгах, түүнийгээ арчлах.

Finders club

Амьтан ургамлыг хайрлаж хамгаалах, гэрийн тэжээмэл амьтанг хооллож асарч тэжээх.

Eco Council

Усаа хэмннэх, хогийг ялгаж хаях гэх мэт дадал эзэмшүүлэх, бусдадаа туслах хандлагыг төлөвшүүлэх, сурагчид бие даан цэцэг үржлүүлэн суулгах, түүнийгээ арчлах, ангидаа гар доорх материал ашиглан хогийн сав хийх.

News club (Чиглүүлэгч багш: Г. Хишигдэлгэр)

Илтгэх, мэтгэлцэх чадварыг хөгжүүлэх, найруулгын алдаагүй зөв цэгцтэй ярьж бичихэд суралцах, нийтлэл бичих, сурвалжлага хийх.

Eco club (Чиглүүлэгч багш: Г. Замангүл)

Биологийн хичээлд дээр тулгуурлан шинжлэн судлах, эрэл хайгуул хийх, ажиглах, багаар ажиллах, бүтээлч чадваруудыг төвөвшүүлэх.

Red cross club (Чиглүүлэгч багш: Г. Замангүл)

Өсвөрийн улаан загалмайн клуб маань багш, ажилтан, сурагчдад хүмүүнлэгийн боловсрол олгох, тэднийг гамшигийн бэлэн байдлын болон анхны тусламжийн мэдлэг чадварт сургах давуу талтай.

Young scientists club (Чиглүүлэгч багш: О. Долгорсүрэн)

Шинжлэх ухааны суурь чадварууд дээр тулгуурлан туршилт, ажиглалт, төсөлт ажил хийх бөгөөд шинжлэх ухааны суурь чадваруудыг гүнзгийрүүлнэ.

Student Council (Зөвлөх багш: О. Долгорсүрэн)

Манлайлан удирдах чадвар, оролцоо, олон нийтийн ажилд сурагчдыг хамруулан нийгмийн оролцоог хангах.

Кембрижийн суралцагчдын онцлог шинж чанар нь хувьсан өөрлөгдөж буй орчин үед амжилтад хүрэхэд бэлтгэгдэн суралцагч болох юм.