Jargalan Kindergarten

Эх оронч, чадварлаг, бүтээлч монгол хүүхдийг бэлтгэнэ.

Бидний үнэт зүйлс

Хүүхэд өөрөө сонголт хийж, бүтээлч байх

Тоглонгоо суралцагч байх

Эрүүл, баяр баясгалантай байх

Snow Leopard

Бидний тухай

Жаргалан цэцэрлэг нь 2007 онд байгуулагдаж байсан ба үйл ажиллагаагаа өргөтгөн өдгөө Жаргалан цэцэрлэг, Жаргалан Хоёр цэцэрлэг, Жаргалан Гурав цэцэрлэг, Шинэ Жаргалан цэцэрлэг гэсэн 4 салбар цэцэрлэгүүдийг байгуулан, боловсролын шинэчлэлд өөрсдийн хувь нэмрээ оруулан 14 жилдээ Сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагааг явуулж байна.

Тус цэцэрлэг 2020-2021 оны хичээлийн жилд 4 салбар цэцэрлэгийн 65 багш ажилтантайгаар 800 гаруй суралцагчдад Сургуулийн өмнөх боловсрол олгож, “Бүтээлч монгол хүүхэд” сургалтын хөтөлбөрөөрөө сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулж, хүүхэд нэг бүрийн авьяас сонирхлыг нээн хөгжүүлэх, эх оронч сэтгэлгээтэй монгол үндэсний өв соёл, зан заншил, түүх соёлоо мэддэг иргэн болгон төлөвшүүлэх зорилтуудыг тавин ажиллаж байна.

Бүтээлч монгол badge
Шилдэг цэцэрлэг

2009, 2010, 2011, 2012 онд Гранд Экспо бизнес фестивалийн Шилдэг цэцэрлэгээр шалгарсан. 2016 оноос хойш Жаргалан брендийн “Бүтээлч монгол хүүхэд” сургалтын хөтөлбөрийг боловсруулан, өндөр хөгжилтэй орнуудын Сургуулийн өмнөх боловсролын туршлагыг судлан багш ажилчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлж, шинэ арга технологиудыг сургалтандаа ашиглан өдгөө 7 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

2020-2021 оны хичээлийн жилийн зорилт

  • БШУЯ-наас хэрэгжүүлж буй СӨБ-ын сургалтын хөтөлбөр, олон улсын СӨБ-ын хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Кембрижийн олон улсын хөтөлбөрийн сургалттай цэцэрлэг болох бэлтгэл ханган, эрхээ авах
  • Хүүхэд бүрийг хөгжүүлэх бренд хөтөлбөрөөр бодит туршилтууд, бүтээлч үйл ажиллагааны 6-8 төвөөр сургалт явуулах
  • Нэмэлт Сургалт - бүтээлч чадвар, IQ, даам, цаасан урлал, бүжгийн дугуйлан хичээллүүлэх
  • Ухаалаг Монгол Хүүхэд - уншлагыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх