Сургалтын хөтөлбөр

“Бүтээлч монгол хүүхэд” сургалтын хөтөлбөр нь хүүхдийг багаас нь санаачлагатай, бүтээлч, сониуч, танин мэдэх идэвхтэй, бусдыг хайрлаж, хүндэтгэж, хамтран ажиллах, эх орныхоо түүх соёл, ёс заншилаа дээдлэн хүндэлдэг, асуудлыг шийдвэрлэх чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэдэг.

Сургалтын чиглэлүүд

Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодит туршилтууд, бүтээлч үйл ажиллагааны сургалтын 6-8 чиглэлээр сургалт явагдаж үр дүнг тооцон ажилладаг.

  • Speech
    Хэл яриа
  • Math
    Математик энгийн төсөөлөл
  • Art
    Хөгжим, дүрслэх урлаг
  • Social
    Нийгэмшихүй
  • Sports
    Хөдөлгөөн, эрүүл мэнд
  • Nature
    Байгаль, нийгмийн орчин

Нэмэлт сургалтууд

  • Dance
    Бүжиг
  • EQ
    EQ сургалт
  • IQ
    IQ сургалт
  • Checkers
    Даам
  • STEM
    STEM LEGO

Сургалтын төлөвлөгөө

Эцэг эхийн хамтын ажиллагааг дэмжих олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг ба эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулах, хүүхэд хүмүүжүүлэх сургалт үйл ажиллагааг явуулах, хүүхдийн сургалтын ахиц амжилтыг тайлагнах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллаж байна.

Ухаалаг монгол хүүхэд уншлагыг дэмжих 2021 хөтөлбөрийг 4 салбар цэцэрлэгтээ хэрэгжүүлж, цэцэрлэгээс бүлгийн хүүхдийн насны онцлогт тохирсон үлгэр өгүүллэг, танин мэдэхүйн гэх мэт номоор хангах, хүүхэд бүр ном уншлагын цагаар ном уншиж харилцан ярилцах, тэмдэглэл хөтлөх, бүтээл хийх, өдөр бүр 10 минутыг гэр бүлийнхэнтэйгээ уншлага хийх, бүлэг бүр номын сантай болж баяжуулах ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна.

Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцааг суралцагч асуудалд бүтээлчээр хандах, учир шалтгааныг эрэлхийлэх, дүн шинжилгээ хийх, шинэ санаа, шийдэл гаргах, асуудал шийдвэрлэх гэх зэрэг хүүхдийн суралцах идэвхтэй үйлийг дэмжсэн арга зүйг хөгжүүлэхэд чиглэн ажиллаж байна.

Багш боловсон хүчний талаар

  • МУБИС-ийн СӨБС-ийг төгссөн мэргэжлийн эрхлэгч нар болон бүлгийн багш нартай
  • Мэргэжлийн дугуйлангийн багш нар
  • Ажиллах эрхийн сертифкаттай мэргэжлийн туслах багш нар
  • Мэргэшсэн тогооч болон бусад мэргэжлийн ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.