Сургалтын хөтөлбөр

Дунд сургуульд Кембрижийн олон улсын хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлэн хос хэлний хөтөлбөрөөрөө дамжуулан суралцагчдын сэтгэн бодох, мэдээлэл боловсруулах чадваруудыг сайжруулах, оюун ухааны уян хатан чадвартай болгох, хэл болон соёлын хоорондын харилцааг илүү сайн ойлгодог, өөр өөр соёлын хооронд харьцах чадвартай болгохыг зорьж ажиллаж байна.

Олон улсын хөтөлбөр

Дэлхийн 160 оронд хүлээн зөвшөөрч 10000 сургууль сонгон сургалтдаа хэрэгжүүлдэг, 1400 гаруй их дээд сургууль болон ажил олгогчид хүлээн зөвшөөрдөг  Олон улсын хөтөлбөрийг манай сургууль 2019 оноос Cambridge Primary Checkpoint Curriculum, Cambridge Lower Secondary Checkpoint Curriculum хэрэгжүүлэх эрхээ авч үндэсний хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Олон улсын хөтөлбөр нь Багшлахуй болон суралцахуйг дэмжсэн сургалтын хөтөлбөртэй сургуулийн Олон улсын хамтын ажиллагааг дэмжиж байдаг. Бид суралцагчдыг JARGALAN RERIC зан чанарт төлөвшүүлдэг.

  • Responsible - Хариуцлагатай
  • Engaged - Хүсэл тэмүүлэлтэй
  • Reflective - Идэвхтэй
  • Innovative - Шинийг эрэлхийлэгч
  • Confident - Өөртөө итгэлтэй

Кембрижийн олон улсын хөтөлбөрийн онцлог нь хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлогт бүрэн нийцэхээс гадна шат дараалсан хөтөлбөрүүдийн хоорондын агуулгын залгамж холбоо маш сайн байдаг. Түүнчлэн суралцагчдад чадварт суурилсан мэдлэгийг олгоход чиглэдэг

Cambridge Pathway

Бага сургууль

Манай бага сургууль нь 1-5 дугаар ангид Үндэсний хөтөлбөр болон Олон улсын хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлдэг хос хэлний хөтөлбөртэй. Уншлагыг дэмжих цогц хөтөлбөрүүдээр дамжуулан эх хэл болон англи хэлний унших чадварыг нэмэгдүүлж уншиж ойлгох хурд болон өгөгдлийг боловсруулах чадваруудыг хөгжүүлдэг. Үндэсний боловсролын хөтөлбөрийн хүрээнд сурагч бүрийг сурах хүсэл сонирхолтой, бүтээлчээр сурах арга барилтай, насан туршдаа суралцах чадвартай, шинжлэх ухааны мэдлэг ойлголтыг эзэмшин, амьдрал үйлдээ хэрэглэх чадвартай, эх хэл, түүх уламжлалаа хүндэтгэн өвлөн хэрэгжүүлдэг, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэн эрхэмлэдэг, хүн, байгаль, нийгэмтэй зүй зохистой харилцдаг иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байна.

Монгол хэл дээрх судлагдахуун хичээлүүд

  • Mongolian
    Монгол хэл
  • Math
    Математик
  • Nature
    Хүн орчин
  • Sports
    Биеийн тамир
  • Music
    Дуу хөгжим
  • Social
    Иргэний боловсрол
  • Health
    Эрүүл мэнд

Заавал үзэх англи хэл дээрх судлагдахуун хичээлүүд

  • English
    English (Grades 3-5)
  • English
    Second Language English (Grades 1-2 and 3-5 students with lower proficiency)
  • Math
    Mathematics (Grades 1-5)
  • Flask
    Science (Grades 2-5)

Сонголтоор үзэх англи хэл дээрх судлагдахуун хичээлүүд

  • Drawing
    Art & Design (Grades 1-5)
  • Globe
    Global Perspectives (Grades 2-5)
  • ICT
    Digital Literacy (Grades 1-5)
  • Music
    Music (Grades 1-5)
  • Sports
    Physical Education (Grades 1-5)

Сургалт дэмжих нэмэлт хөтөлбөрүүд

  • Free Reading
    Free Reading Programme
  • Mongolian
    Daly reading in Mongolian
  • ICT
    Google Workspace-powered online classes
  • Khan Academy Kids
    Khan Academy

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Биеийн тамир хөгжүүлэх хөтөлбөрүүд

Явган аялал: 1-5-р ангийн бүх сурагч хамрагддаг.
  • Chess
    Шатар (20 сурагч)
  • Checkers
    Даам (20 сурагч)
  • Sport Stacking
    Спорт өрөлт (30 сурагч)
  • Wrestling
    Бөх (20 сурагч)

Урлаг, хүмүүнлэгийн хөтөлбөрүүд

Урлагийн үзлэг: 1-5-р ангийн бүх сурагч хамрагддаг.
  • Music
    Хөгжим (20 сурагч)
  • Drawing
    Дүрслэх урлаг (20 сурагч)
  • Choir
    Найрал дуу (30 сурагч)
  • Dance
    Бүжиг (20 сурагч)

Багаар ажиллах чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүд

Эко зөвлөл: 5-р ангийн сурагчид дүү нараа чиглүүлэн байгаль орчноо хамгаалах үйл ажиллагаа явуулдаг.
  • Nature
    Ургамал тарих клуб (1-р анги)
  • Pawprint
    Амьтан судлах клуб (2-р анги)
  • Helping
    Бусдад туслах клуб (3-р анги)
  • Earth
    Дэлхийгээ хамгаалах клуб (4-р анги)

Дунд сургууль

Манай сургууль нь ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай, эх оронч сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой. Дунд сургуульд олон улсын Кембрижийн хөтөлбөрийг Үндэсний хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлэн, хос хэлний хөтөлбөрөөрөө дамжуулан суралцагчдын сэтгэн бодох, мэдээлэл боловсруулах чадваруудыг сайжруулах, оюун ухааны уян хатан чадвартай болгох, хэл болон соёлын хооронд харьцах чадвартай болгохыг зорин ажиллаж байна.

Монгол хэл дээрх судлагдахуун хичээлүүд

  • Soyombo
    Үндэсний хөтөлбөрийн бүх хичээл
  • Chinese
    Хятад хэл

Заавал үзэх англи хэл дээрх судлагдахуун хичээлүүд

  • English
    English*
  • Math
    Mathematics
  • Flask
    Science

* Сурагчийн англи хэлний түвшингээс хамааран англи хэлийг төрөлх хэлээр, эсвэл хоёрдогч хэлээр үзнэ.

Сонголтоор үзэх англи хэл дээрх судлагдахуун хичээлүүд

  • Drawing
    Art & Design
  • Sports
    Physical Education
  • Flask
    Global Perspectives*
  • ICT
    Digital Literacy
  • Music
    Music

* Сурагч англи хэлийг төрөлх хэлээр судалдаг бол заавал үзнэ. Англи хэлийг хоёрдогч хэлээр судалдаг бол сонголтоор үзэж болно.

Сургалт дэмжих нэмэлт хөтөлбөрүүд

  • Readtheory
    Readtheory
  • Mongolian
    Daily reading in Mongolian
  • Chinese
    HSK Levels 1-2 Prep
  • ICT
    Google Workspace-powered online classes
  • Khan Academy
    Khan Academy

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Биеийн тамир хөгжүүлэх хөтөлбөрүүд

Явган аялал: 6-8-р ангийн бүх сурагч хамрагддаг.
  • Chess
    Шатар (20 сурагч)
  • Checkers
    Даам (20 сурагч)
  • Sport Stacking
    Спорт өрөлт (30 сурагч)
  • Wrestling
    Бөх (20 сурагч)

Урлаг, хүмүүнлэгийн хөтөлбөрүүд

Жүжигчилсэн тоглолт: 6-8-р ангийн бүх сурагч хамрагддаг.
  • Music
    Хөгжим (20 сурагч)
  • Drawing
    Дүрслэх урлаг (20 сурагч)
  • Choir
    Найрал дуу (30 сурагч)
  • Dance
    Бүжиг (20 сурагч)

Багаар ажиллах чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүд

Сурагчийн зөвлөл: 6-8-р ангийн бүх сурагч хамрагддаг.
  • Nature
    Эко клуб (20 ахлагчтай, бүх сурагч хамрагдана)
  • Newspaper
    Сонингийн клуб (20 сурагч)
  • Flask
    Залуу эрдэмтдийн клуб (20 сурагч)
  • Helping
    Улаан загалмай клуб (30 сурагч)